Танилцуулга

Дэлхийн алдарт гоёл чимэглэлийн DYRBERG/KERN бренд нь Дани улсаас гаралтай бөгөөд Gitte DYRBERG болон Henning KERN нар хамтран 1985 онд Copenhagen хотноо байгуулжээ. Өдгөө дэлхийн 60 гаруй оронд салбартай болсноос Монгол улсад анх 2012 онд албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн.

Монгол улс нь нийт 60 гаруй орноос “Хамгийн Хурдан Өсөлттэй“ зах зээлээр 2014 онд, “Хамгийн Шилдэг Маркетингтай” орноор 2015 онд, “Хамгийн Шилдэг” орноор 2016 онд тус тус шалгарсан. 

Европын  томоохон улс болох Англи, Франц, Герман, Швед, Дани  гэх мэтчилэн  60 гаруй орнуудаас шалгарч чадсан нь  эдгээр томоохон гүрнүүдтэй энэ  цөөхөн хүн ам жижиг зах зээлээрээ тэргүүлнэ гэдэг бол боломжгүй мэт боловч бид өөрсдийн маркетингийн бодлого, бүтээлч санаагаараа шалгарч эх орныхоо нэрийг гаргаж яваа.

Бид 2016 оноос эхлэн Япон улсын албан ёсны эрхтэй брендийн зах зээлийг хариуцан ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.